Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятадын эдийн засгийн статистик үзүүлэлтийг дагаад зэсийн үнэ өсч эхэллээ

Өнгөрсөн баасан гарагт Хятадын Төрийн статистикийн товчооноос гаргасан мэдээгээр тус улсын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард өмнөх сараасаа 0,7 хувиар, жилийн хэмжээнд 1,9 хувиар өссөн байна. Шинжээчид үнийн индексийн өсөлт нь сарын өсөлт 0,3 хувь, жилийн хэмжээний өсөлт 1,6 хувь байна гэж тооцож байсан аж. Мөн үйлдвэрлэгчдийн үнийн индекс есдүгээр сард 2012 оноос хойш анх удаа жилийн хэмжээнд 0,1 хувиар өссөн байна. Гэтэл шинжээчид 0,3 хувиар буурна гэж тооцож байсан. Ийнхүү зэсийн гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн стастик үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглан хүлээж байснаас илүү өндөр гарсан нь бирж дээр зэсийн үнэ өсөхөд эергээр нөлөөлжээ. Лондоны металлын бирж дээр даваа гарагт зэсийн үнэ өсч 1 тонн нь 4715 ам.доллар хүрсэн байна.
Биржийн арилжаанд оролцогчид энэ лхагва гарагт гарах БНХАУ-ын ДНБ-ий 2016 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтийг хамгийн их хүлээж байна. Шинжээчид ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд 6,7 хувь байснаас өсч 6,8 хувь болно гэж хүлээж байгаа. Хэрэв өсөлт нь шинжээчдийн хүлээж байснаас илүү гарвал зэсийн үнэ ахин нэмэгдэх өсөх магадлалтай аж.

0 Сэтгэгдэл