Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинэ байрны үнэ өсч хуучин орон сууцны үнэ буурчээ

2016 оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ ханш ямар байсан талаар мэдээлэл хүргье. Үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индексийг харвал шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. Шинэ орон сууц буюу байрны гэрчилгээ нь гараагүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ есдүгээр сарын байдлаар хоёр сая 36 мянган төгрөгт хүрсэн байна.
Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн боловч жилийн дүнгээр хагас хувиар буурсан үзүүлэлт болж буй юм. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа талаар Орон сууцны үнийн индексийн судалгааг хийдэг “Тэнхлэг Зууч” компани мэдээлж байна. Судалгаанаас харахад хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 76.4 сая төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Жилийн дүнгээр 13.9 хувиар хямдраад байгаа гэсэн үг юм. “Тэнхлэг Зууч” компанийн онцолж байгаагаар иргэд хоёр өрөө байр худалдан авах боломж нь гурваас дөрвөн өрөө байр худалдан авахаас харьцангуй их байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт мөн л хамгийн хямд байна.

0 Сэтгэгдэл