Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хакүхо өнөөдрөөс бэлтгэлдээ орно

А.АКЭРКЭ


Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн. Учир нь, долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээж, наймдугаар сарын тойргийн барилдаанд оролцохдоо зүүн өвдөгний бэртлээ сэдрээсэн юм.

2007 онд ёкозүна цол хүртсэнээсээ хойш ийн анх удаа нэг башё бүрэн өнжсөн тэрээр есдүгээр сард хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авхуулах хагалгаанд орсон.

Тухайн үед эмч нар нь түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай хэрхэн алхаж гишгэж байсан юм бэ хэмээн гайхаж байсан гэдэг. Тэгвэл их аваргын маань бэртэл, гэмтэл эдгэрсэн учраас өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ орох болсон байна.

Түүний хувьд 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чадсан сүмогийн амьд домог билээ. Тэрээр “2020 оны олимпын наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. 2020 оны олимпын дараа албан ёсоор зодог тайлах болно” хэмээж байсан удаатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан