Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
М.Уранцэцэг маргааш Абу Дабиг зорино

Олон Улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит Гранд Слам тэмцээн болно. Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас энэ удаад 2013 оны дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг ганцаараа өрсөлдөх юм. Тэрээр эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаад маргааш Абу Дабиг зорино. Түүний жинд ОУХМ олимпын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа нарын шилдгүүд хүч үзэх аж. Тэмцээнийг манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат урилгаар шүүн явуулахаар болсон байна.
amjilt husie

0 Сэтгэгдэл
2016.10.24
2016.10.24