Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Э.Содномпилжээг байртай болгох “Ард түмний бэлэг аян” өрнөх нь

А.АКЭРКЭ
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпын наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин билээ. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь ШШГЕГ-ын удирдлагууд хүлээн авч цэргийн ахмад цолоор шагнасан байдаг. Үүнээс өөрөөр гавьяа, шагнал хүртээгүй байхад түүнтэй цуг хүрэл медаль хүртээд ирсэн Б.Ууганхүүг Дорноговь аймгийн удирдлагууд хүлээн авч Улаанбаатар хотод хоёр өрөө байр бэлэглэсэн бол нутгийн иргэд нь 30 сая төгрөгөөр мялаан, “Саран Хөхөө” театр хүндэтгэлийн тоглолт хийсэн билээ. Тэнгэр газар шиг зөрүүтэй шагналын талаар хүмүүс дор бүрнээ яриад өнгөрсөн болохоос биш дорвитой асуудал болгож тавиагүй. Гэвч тухайн үед Э.Содномпилжээ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Явсан, авсан хүмүүс байртай боллоо, байрандаа орлоо гэж байна. Яамаар ч юм дээ” хэмээн бичсэн үг нь олон хүний сэтгэл зүрхэнд шар ус хуруулах шиг л болсон. Тэгвэл Гиймаажавын Дамбадаржаа хэмээх эрхэм нөхдийнхөө хамтаар “Ард түмний бэлэг аян”-ыг санаачилжээ. Өчигдөр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийн мэдээлэл өгөв. “Сонгууль нь дууссан бол анхаарлаа нааш нь түр хандуулаарай нөхөд өө! “Ард түмний бэлэг аян” албан ёсоор эхэллээ...!!!
Манайхан найрааныхаа начинд байр өгч, уначихаад уйлдаг бөхийг аргадах гээд машин бэлэглэчихдэг бэлтэй улс. Гэтэл дэлхийн хамгийн том спортын наадамд оролцож, эх орон нутаг усныхаа нэрийг дуурсгаж, медаль хүртээд ирсэн тамирчин хоосон суугаа нь харамсалтай. Олимп, Паралимп хоёр бараг л адил спортын наадам. Паралимпын тамирчдад манайхан арай л хайнга хандаж орхиод байгаа юм шиг санагдаад байна. Харин ч эсэргээрээ хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүнд эрч хүч урам зоригийг өгч байгаагаар нь илүү их ач холбогдол өгч шагнаж урамшуулмаар байгаа юм. Олон зүйл нуршилгүй АРД ТҮМЭН та бүхнийгээ энэхүү “Ард түмний бэлэг аян”-д уриалж байна. Түүний ФБ-дээ бичсэн пост зүрхийг минь зүсч ийнхүү хандивын аян эхлүүлэхэд хүргэлээ. Аавын хүүхдүүдийг алагчилж ялгаад хэрэггүй л санагдах юм. Гэхдээ зүгээрээ монголчууд яаж нэгдэж чаддагийг л харуулаад өгьe бүгдээрээ! Ард түмнээ ХҮҮ нь гомдоогоогүй цагт АРД ТҮМЭН нь баярлуулнаа хүүгээ! Хүмүүс минь найз нар минь бага гэлтгүй сэтгэлийн бэлгээ өгөөрэй гэж уриалмаар байна. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг сайхан үг бий. Удахгүй шинэхэн будаг нь ханхалсан бидний сэтгэлийн бэлэг өглөгөөр бүтсэн байр түүнийх болно гэдэгт ИТГЭЖ байна. Дансны дугаар: ХААН БАНК 5024768560 MNT 5024768571 USD Данс эзэмшигч: Э.Содномпилжээ” гэжээ.

0 Сэтгэгдэл