Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тианжин мужийн багтай нөхөрсөг тоглолт хийх нь
А.ЦАГААН

Малайз улсад ирэх сард зохиогдох “AFC Solidarity cup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базааж буй.  “Талын хөх чононууд” маань Хятадын хамгийн алдартай таван клубийн нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:0-ээр хожигдсон билээ. Энэ талаар албаны хүмүүс нь “Үр дүн бус багийн тоглолт, тамирчдын ойлголцол дээр анхаарч бүрэлдэхүүнээ гаргасан” хэмээн тайлбарласан. Энэхүү тоглолтыг “Hebei China Fortune F.C” клубийн ахлах дасгалжуулагч Чили мэргэжилтэн Мануэль Пеллегрини өөрийн биеэр үзэж сонирхжээ.

Тэрээр Испанийн алдарт “Реал Мадрид” болон “Вильяреал”, “Малага”, Английн аварга “Манчестер сити”, Аргентинийн “Ривер Плате” гэх мэт томоохон клубийг удирдаж явсан нэгэн. Харин энэ удаад Хятадын багтай гэрээ хийн ийн ажиллаж байгаа аж. Урд хөршийнхний хөлбөмбөгт хамгийн их хөрөнгө зарцуулж буй багуудын нэг болох “Hebei China Fortune F.C” нь сүүлийн жилүүдэд Европын топ лигүүдэд тоглож байсан Жервинио, Степан М’биа нарын чадварлаг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа хүчирхэг клуб билээ. Харин манай шигшээ багийнхан дараагийн нөхөрсөг тоглолтоо энэ сарын 28-нд Тианжин мужийн шигшээ багтай хийхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан