Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн холбоо байгуулагджээ

Хөлбөмбөг нь дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан спортын төрөл. Өдөр болгон дэлхий даяар олон сая хүн зурагт, интернэтийн өмнө тухалж эсвэл цэнгэлдэх хүрээлэнд очиж хөлбөмбөгийн тэмцээн үздэг. Хөлбөмбөг нь орчин үеийн хэлбэрээ олтлоо олон зуун, бүр олон мянган жилийг туулсан байдаг юм. Грекчүүдээс эхлээд ацтек, эртний Хятад, британичууд арав гаруй үндэстэн ястан хөлбөмбөгийг зохиосон эрхийг булаацалдан маргадаг. Гэхдээ хөлбөмбөгийг орчин үеийн хэлбэрт оруулсан гавьяа яах аргагүй англичуудынх. 1863 оны энэ өдөр Лондон хотын төвийн Куин-стритт гудамжны “Чөлөөт залуучуудын буурчийн газар” –т тухайн үед үйл ажиллагаа явуулдаг байсан Английн хөлбөмбөгийн багуудын төлөөлөгч нар цуглан дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн холбоог байгуулсан түүхтэй.

Буурчийн газар цугласан хөлбөмбөгийн хорхойтнууд улам бүр хүрээгээ тэлж байгаа спортын төрлийг нэгдсэн дүрэмтэй болгохоор тохиролцоод 13 зүйл бүхий дүрэм боловсруулсан нь хөлбөмбөгийн анхны дүрэм болсон түүхтэй.
1963 оны аравдугаар сарын 26-нд батлагдсан дүрмийн зарим зүйл нь орчин үеийнхтэй төстэй ч зарим нь их ялгаатай. Жишээлбэл, тэр үеийн дүрмээр хөлбөмбөгийн тоглогчид төдийгүй хаалгач нь тоглолтын үеэр бөмбөгөнд гар хүрэх ёсгүй байв. Найман жилийн дараа буюу 1871 онд л хөлбөмбөгийн хаалгачид бөмбөгийг гараараа хаах, барихыг дүрмээр зөвшөөрсөн байдаг.
 
Анхны дүрэм ёсоор хөлбөмбөгийн шүүгчид тоглоомыг зохицуулахдаа шүгэл ашиглана гэж заагаагүй байж. Иймд шүүгчид нь шаардлагатай үед хонх дуугаргадаг эсвэл хар хүчээрээ хашхирдаг байв. Ингэж явсаар 1878 онд л шүүгчид шүгэл ашигладаг болсон байна. Английн хөлбөмбөгийн холбоо нь дэлхийн анхны мэргэжлийн хөлбөмбөгийн холбоо төдийгүй дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан юм. 1871 онд явагдсан Английн цомын тэмцээн нь хөлмбөмбөгийн анхны тэмцээн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан