Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д.Отгондалай уригджээ

Сүүлийн үед оюутан залуучуудын очих, сонсох дуртай лекцүүдийн нэг нь МЗХ-оос зохион байгуулж буй “Залуу Хүн” цуврал болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Шивээ-Овоогийн уурхайчин залуустаа “ Гэр бүлийн үнэ цэнэ”, “Ажлын бүтээмж” гэсэн сэвдүүдээр сонирхолтой лекц хүргэсэн бол энэ долоо хоногийн /2016. 10. 28/ зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдсан байна.
Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн Рио 2016 олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулсан бөгөөд Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, Монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дах тамирчин юм.
Тэрээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүнийнхээ үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Уг лекц залууст нээлттэй бөгөөд залуус өөрийн хүссэн асуултаа асууж, азтай үзэгч болох боломж ч байгаа аж.
Лекц энэ баасан гарагт буюу 2016. 10. 28-нд МЗХ-ны Залуус танхимд яг 17 цагтаа эхлэх юм байна.

0 Сэтгэгдэл