Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтан хийж буй ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох юм. 

“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил  зохион байгуулж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн нь маш өргөн хүрээг хамарснаар барахгүй өсвөр насныхны оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байгаад баяртай байна. Мөн бид оюутан залуусынхаа дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт шатарчид болон тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэлээ.

Уг тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан