Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Стэнд бай” ам.долларын ханшийг 2000 төгрөгт хүргэх боломж бүрдүүлнэ гэв

 Монголд тулгараад буй өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн нэг шийдэл нь ОУВС-гийн хөтөлбөр  гэдэгт эдийн засагчид эхнээсээ санал нэгдэж байна.

Тодруулбал тус хөтөлбөрийг эрчимтэй өсч буй ам. долларын ханшийг тогтоох нэг арга зам гэдгийг  хэлж буй юм. "Стэнд бай" хөтөлбөр 2009 онд хэрэгжсэнээр  ам.долларын ханш тогтворжиж байжээ.

Тухайлбал  1100 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2008 оны сүүл үеэс огцом чангарч, 2009 оны гуравдугаар сард 1600 төгрөгт хүрч байв. Харин 2009 оны дөрөвдүгээр сарын эхэнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 10 хоногийн дотор ам.доллар 1400 төгрөг болж буурч, тогтворжсон байна. Энэ нь Стэндбай хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн 200 орчим сая ам.доллар дээр нэмээд Дэлхийн банк, Жайка, Япон, Австралийн засгийн газруудаас орж ирсэн 100 гаруй сая ам. долларын нөлөө  гэдгийг ОУВС-гийн тайланд дурджээ.

2009 оны ам.долларын ханшийн үзүүлэлт:

 ОУВС-ын хөтөлбөр ханшинд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ удаагийн ОУВС-тай хийж буй хэлцлээр нийт 2 тэрбум ам.долларын асуудлыг  ярьж байгаа аж. Тэгвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2380 болсон өнөөгийн нөхцөлд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр ханш 2000-2100 болж буурах боломжтой гэдгийг эдийн засагчид онцолж байна.
эх сурвалж: http://montsame.mn
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан