Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
100 м.кв байранд ипотекийн зээл олгохгүй
Б.БИЛГҮҮН

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг Монголбанкнаас шинэчлэн гаргажээ. Журамд томоохон хоёр өөрчлөлт хийлээ гэж Монголбанк мэдэгдэж байна.

1.    Орон сууцны ипо­те­­кийн зээлээр батал­гаа­­жуулсан бондтой болжээ.
Энэ нь орон сууцны ипотекийн зээлийг банкны санхүүгийн тайлан тэнцлээс хасч, зээлтэй холбоотой шаардах эрх болон олох орлогыг Тусгай зориулалтын компанийн санхүүгийн тайлан тэнцэлд шилжүүлэн банкийг хөрөнгөтэй холбоотой үүргээс бүрэн чөлөөлснийг гэрчилсэн баталгаат үнэт цаас юм байна.
Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийг Мон­­гол­банкны мэдэлд байгаа ипотекийн зээлээр батал­гаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлэх аж. Өрөөр бол, тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм байна. Монголбанкны тайлбарлаж буйгаар энэ тохиолдолд тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг банк бүрт мэдэгдэж, банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг нь олгох юм байна.

2.    Банк, санхүүгийн бай­­­гуул­лагад төрөөс хэрэг­жүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүү­тэй зээлдэгч зээлийн өрийн үлдэгдэлгүй. Үүнд, хамтран зээлдэгч хамаарна.
Өмнө нь зээлийн үлдэгдэл нь шинэ зээл төлөхөд хүрч байвал ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан байна. Тиймээс өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд, хэдэн орон сууцыг найман хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан аж. Харин энэ удаад зээлийн журамд өөрчлөлт оруулсан тул дээрх байдлаар зээлдэгч олон давхар зээл авах боломжгүй юм байна. Харин өмнөх ипотекийн зээлийн үлдэгдэлгүй бол дараагийн зээлд хамрагдаж болох аж.

3.    Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80 м.кв-аас ихгүй.
Улаанбаатар хотод борлуулагдахгүй байгаа орон сууцны дийлэнх нь 100 м.кв болон түүнээс дээш байр гэж Засгийн газар мэдэгдсэн байдаг. Мөн том хэмжээтэй орон сууцыг ипотекийн зээлээр худалдаж авах сонирхолтой иргэд цөөнгүй байгаа тул шинэ журмаар 100 буюу түүнээс дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулна гэж байсан ч журамд 80 м.кв гэж тусгайлан заажээ.
Харин урьдчилгаа төлбөр 30 хувь, зээлийн хугацаа 360 хүртэлх сар, өрхийн орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн журмууд хэвээр үлджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан