Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улс далайд гарцтай болно гэнэ

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Х.Хэрлэн “Удахгүй Монгол Улс далайд гарцтай орон болно” гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж БНХАУ-ын Тянжинь хотын Биньхай дүүрэгт 10 га газрыг далайн тээврийн логистикийн зориулалтаар 50 жилийн хугацаатай түрээсэлж байгаа юм байна.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захиалгаар  “Тянжинь хотын барилгын зураг төслийн хүрээлэн”-д Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан гэж Х.Хэрлэн захирал тэмдэглээд энэ төслийн нийт өртөг 48,7 сая ам.доллар гэжээ.

“Энэ төсөл бол Ази Европыг холбох маш чухал ач холбогдолтой логистикийн сүлжээ байгуулах төсөл. Үүгээр бид ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эдээ гурав дахь орноор дамжуулахгүйгээр, цаг хугацаа, зардал хэмнэн зах зээлд гаргаж, гадаадаас бараа бүтээгдхүүн авах болно. Нэг үгээр хэлбэл Монгол Улс далайд гарцтай болно” гэж Х.Хэрлэн захирал хэлж байна.
0 Сэтгэгдэл
Хятадууд хулхидчихгүй бол чихэнд чимэгтэй мэдээ байна. За тэгээд Хятадууд Тэр Тянжингийн боомт хүргэх ачааг чинь зүгээр л нэг явуулна гэж байхгүй дээ. Маш олон шалтаг шалтгаан хуулиар боомилж эцэст нь ажиллах аргагүй болгоно шүү
Хамгийн их уншсан