Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Банкууд ам.долларын арилжаагаа зэрэг зогсоов

Б.БИЛГҮҮН

Голомт банк: Бүх валют арилжаагаа зогсоосон. Хэзээ арилжиж эхлэх талаар мэдээлэл байхгүй.
ХААН банк: Цайны цагийн дараагаас ам.долларын арилжаагаа зогсоох шийдвэр ирсэн.
Төрийн банк: Тодорхойгүй хугацаагаар арилжаагаа зогсоосон бөгөөд хэзээ арилжих нь тодорхойгүй байна.
Худалдаа хөгжлийн банк: Зарах арилжааны гүйлгээ зогссон. Хэзээ нээгдэх талаар мэдээлэл байхгүй.
Улаанбаатар хотын банк: Харилцагчид 1000 хүртэлх ам.доллар арилжиж байна.
Ариг банк: Өнөөдөр (өчигдөр) 1000 ам.доллар зарах шийдвэр ирсэн. Харилцагч бол 1000 хүртэлх ам.доллар арилжих боломжтой.
Хасбанк: Бэлэн бусаар 2.500.000 төгрөгт валют арилжиж байна. Бэлэн валют арилжахгүй гэлээ.
Монголбанк: Хиймэл эрэлтийг дэмжих боломжгүй. Валютын нөөцөө хамгаална.
Иргэн: Ам.доллар гуай “гал­зуурч” байна. Цаашдаа яах вэ?
Төв банк ам.долларын зарласан ханшаа энэ сарын 9-ний өдрөөс хойш шинэчилсэнгүй. Энэ өдрийнхөөр ам.долларын ханш 2428.08 төгрөгтэй тэнцэж байна. Гэвч, валют арилжааны “Найман шарга” захынхан арилжааны зах зээл дээрх гол тоглогч болж, өчигдөр оройноос ам.долларыг 2,556.0 төгрөгөөр авч, 2,590.0 төгрөгөөр арилжаалж эхлэв.

Ам.долларын ханшийг ийн өдрийн дотор 40 хувиар, Хятадын юань 5.5 хувиар, Английн фунт 34 хувиар тус тус огцом өсгөсөн нь валютын зах зээл, түүнийг дагасан импорт, энэ төрлийн зээл гээд эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдалд хүргэлээ. Гэвч, Засгийн газар, Төв банк валютын өсөлтийг нэг талаасаа “хиймэл эрэлт”, “хөөсрөлт” гэж тодорхойлж, улстөрчдийн ам.доллар өснө гэх ярианаас үүдэлтэй гэлээ. Тухайлбал, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сөрөг хүчний зүгээс ам.доллар он гараад 3000 төгрөг давна гэх зүйлс ярьсан нь эрэлтийг хиймлээр нэмэгдүүлэхэд нөлөөллөө гэж байгаа юм.

Гэхдээ өсөлт нэгэнт бодит тул Төв банк валютын нөөцөө хамгаалж, тодорхойгүй хугацаагаар валютын дуудлага худалдаанд оролцохгүй болж буй бололтой. Үүнийг дагаад арилжааны банкууд валютын худалдаагаа хэсэгчлэн болон бүгдийг нь зогсоогоод байна. Арилжааны банкууд энэ сарын 8 болон 10-нд Төв банкнаас ам.доллар худалдан авах санал хүргүүлсэн боловч, Монголбанк оролцохоос татгалзсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан