Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Усэйн Болт хөлбөмбөгчин болно
Ямайкийн хөнгөн атлетикч Усэйн Болт зодгоо тайлаад мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг тухайгаа мэдэгджээ. “The Guardian” сонины мэдээлснээр Болт нь мөрөөдлөө хэрэгжүүлэх алхмаа эхэлж, ойрын үед Германы Дортмунд хотын “Боруссия” багтай хэд хэдэн бэлтгэл хийхээр тохиролцсон байна.
Усэйн Болт өөрөө Английн “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд тус клубын дасгалжуулагч Жозе Моуриньотой уулзахыг хүсч байгаагаа хэлээд “Хэрэв “МЮ”-д тоглох боломж гарвал миний мөрөөдөл биелнэ. Үнэхээр гайхалтай зүйл болно” гэжээ.
Усэйн Болт нь 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондонгийн Олимп, 2016 оны Риогийн тоглолтод 100 ба 200 метрийн уралдаан, 4х100 метрийн буухиа уралдаанд нийт есөн алтан медаль хүртсэн домогт тамирчин. Мөн дэлхийн аваргын тэмцээнд 11 удаа ялсан. Тэрээр 100 метр ба 200 метрийн уралдаанд дэлхийн дээд амжилт тогтоосныг хэн ч эвдэж чадаагүй байна. Усэйн Болт 2017 оны дэлхий аваргын тэмцээний дараа зодог тайлна гэж мэдэгдээд байсан юм.
Ямайкийн хөнгөн атлетикч Усэйн Болт зодгоо тайлаад мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг тухайгаа мэдэгджээ. “The Guardian” сонины мэдээлснээр Болт нь мөрөөдлөө хэрэгжүүлэх алхмаа эхэлж, ойрын үед Германы Дортмунд хотын “Боруссия” багтай хэд хэдэн бэлтгэл хийхээр тохиролцсон байна. Усэйн Болт өөрөө Английн “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд тус клубын дасгалжуулагч Жозе Моуриньотой уулзахыг хүсч байгаагаа хэлээд “Хэрэв “МЮ”-д тоглох боломж гарвал миний мөрөөдөл биелнэ. Үнэхээр гайхалтай зүйл болно” гэжээ.

0 Сэтгэгдэл