Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Гангаамаа “Turkish Airlines”-ийн энэ сарын сурталчилгааны сэтгүүлийг чимнэ

Европын нислэгийн шилдэг компани “Turkish Airlines”-ийн энэ сарын сурталчилгааны сэтгүүлийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа чимэх болов. 200 гаруй чиглэлд нислэг үйлддэг тус компани төрөл бүрийн спортод дэмжлэг үзүүлж, өөрийн сурталчилгаанд хөлбөмбөгчин Лионел Месси, сагсан бөмбөгч Коби Брайант нарыг тоглуулдаг байсан бол энэ сардаа монгол бүсгүйгээр нүүр хуудсаа чимэхээр болжээ. “Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх мөрөөдлөө ахиулсаар одоогоор зургааг нь эзлээд байгаа юм. “Turkish Airlines”-ийн Улаанбаатар дахь салбарын дэмжлэгээр тэрээр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад 2016 оны нэгдүгээр сарын 13-ны 16 цаг 10 минутад гарсан” хэмээн тус сэтгүүлд өгүүлжээ. Мөн “Туркийн нислэгийн компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Турк-Армен-Азербайжан-Иран улсын хилийн дээс нутагт орших Mount Agri (буюу Арарат, 5137 метр өндөр)-г эзлэх хүсэлтэй” хэмээн товч танилцуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан