Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.Цогтбаяр: Төрийн ордны гадаа жагсана

Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурал маргааш Төрийн ордонд болно. Чөлөөт бөхийн холбооны журамдаа Их хуралд оролцох эрхтэй зарим хүнийг энэ удаагийн хурлаас хассан нь үл ойлголцол үүсгээд буй. Тухайлбал, дасгалжуулагч Ц.Цогтбаяр Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэж, “Зулын гол болно” хэмээн мэдэгдсэн. Тэрээр “Намайг, шигшээ багт ажиллаж байсан дасгалжуулагчдыг, Монголын чөлөөт бөхийн холбооны Их хуралд оролцуулахгүй гэжээ. Би дасгалжуулагчийнхаа хувьд эрхээ хасуулснаар холбооны ажилд оролцож болдоггүй юм байж. Гавьяатынхаа хувиар хуралд суулгаж өгөөч гэж хүссэн. Харамсалтай нь, Монголын чөлөөт бөхийн холбоо үүнийг зөвшөөрсөнгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Надад тэмцлийн хурц хэлбэрээс өөр сонголт үлдсэнгүй. Энэ хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэх гэж байгаа юм бол тэр дөрвөн жилд шигшээ багт ажилласан дасгалжуулагч, тамирчид нь яагаад холбооныхоо хуралд оролцож болохгүй гэж. Дарга нар нь Төрийн ордонд хуралддаг юм байгаа биз, хуралдаа оролцох боломжгүй тамирчин, дасгалжуулагчид бид Төрийн ордны гадна жагсана” гэлээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс Өргөтгөсөн хурал хэмээн нэрлэж буй тус хурлаар ирэх дөрвөн жилд холбоог удирдах ерөнхийлөгчийг сонгоно. Нэр дэвшигчдийг ч бүртгэчихсэн  гэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан