Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Г.Отгонцэцэг ирэх сард Монголдоо ирнэ
Казахстан улсын хошой аварга, 2016 оны дэлхийн шилдэг жүдоч, олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг ирэх сард Монголдоо ирэхээр болжээ. Тэрээр ирэх сарын 2-4-д Японы Токио хотноо болох “Их дуулга”-д оролцоод шууд ирэх аж. Энэ үеэр “Өнөр бүл” төв буюу бидний нэрлэж заншсан Улсын хүүхдийн асрамжийн төвд зочлохоор болсон байна. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа “Тус төвд ямар хүүхдүүд байдгийг би мэднэ. Би тэднийг эргэж очингоо сэтгэлийн дэм хайрлаж, урам зориг өгөхийг үнэхээр их хүсч байна Мөн боломжийнхоо хэрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ төвөөс ирээдүйн олон шилдэг тамирчин төрнө гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзъя, “Өнөр бүл”-ийнхэн минь” гэжээ. Ирэх сард болох Токиогийн “Их дуулга”-д манай улсаас олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болд­баатар, М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаа­тар, Д.Алтансүх, Б.Батгэрэл тэргүү­тэй 15 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан