Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хиллари Клинтоны анхааруулга
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны  Лаос, Египет, Израиль, Франц, Япон, Монгол, Вьетнам болон Камбож гэсэн дэлхийн анхаарлын төвд байгаа найман улсад хийх айлчлал өнгөрсөн баасан гаригт албан ёсоор эхэллээ. Түүний айлчлалын гол зорилго нь жил гаруйн хугацаанд үргэлжлээд буй Сирийн мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах, түүнээс хамгийн богино хугацаанд хэрхэн ангижрах арга замыг хэлэлцэж, энэ талын байр суурийг сонсох явдал юм. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Клинтоны эдгээр улсыг сонгосон шалтгааныг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж буй. Хатагтай Клинтоны айлчлал Франц улсын Парис хотоос эхэлсэн нь  “Сири ба нөхөрлөл” нэртэй хуралд оролцох болсонтой холбоотой. Тэрээр энэ  үеэр БНХАУ, ОХУ хоёулаа Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадыг огцруулах шаардлагагүй гэдгээ тодорхой илэрхийлсэн шалтгаанаар хуралд оролцохоос татгалзсаныг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Х.Клинтон “Тэд бидний эсрэг байр суурьтай байгаагийнхаа хариуд үүрэх хариуцлага нь нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэднийг ямар учраас Б.Аль-Асадыг өмөөрч буйг нэг л ойлгохгүй байна. Энэ бол дэлхийн энх тайвантай холбоотой асуудал шүү дээ” хэмээн яриагаа дуусгажээ. Эндээс АНУ болон манай хоёр хөрш хоорондох маргаантай асуудал цаашид хэрхэн өрнөх нь дэлхийн анхаарлын төвд орлоо хэмээн Оросын “Вести” агентлаг мэдээлж байна.Үүний дараа хатагтай Х.Клинтон Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзаж, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай итгэлцэл үүсгэх харилцан ойлголцлын бичиг солилцсон юм. Үүний дараа тэрээр Зүүн Азийн улсуудаар айлчлалаа үргэлжлүүлж хамгийн сүүлд Египет улсын шинэ Ерөнхийлөгч Мохаммед Мурситэй анх удаа уулзан бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх зорилготой хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан