Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
А.Мөнхцог: Мөнгөний захыг нээлттэй биржтэй болгох хэрэгтэй
Б.МЯГМАРЖАВ

Монголын хөрөнгийн зах зээлийн судлаач А.Мөнхцогоос ханшийн огцом хэлбэлзэл болон үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж  байгаа талаар тодрууллаа.

-Валютын өсөлтийг хүн бүр л үнийн хөөрөгдөл, зохиомол зүйл хэмээн ярьж байна. Танай байгууллагын зүгээс валютын хэлбэлзлийн талаар судалгаа хийсэн үү.  Үнийн хэлбэлзлийг хэрхэн харж байгаа вэ?
-Манай байгууллагын зүгээс ам.долларын хэлбэлзлийн талаар иргэд болон судлаачдын дунд судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон  нийт иргэдийн 56 хувь нь ам.долларыг ханшийн өсөлт жам ёсны зүйл биш. Зохиомол хөөрөгдөл гэсэн бол судлаачдын 62 хувь нь зах зээлийн зарчмаар яваагүй. Мөн адил зохиомол ханш гэсэн хариулт өгч байсан. Мөн хавар хүртэл өснө гэсэн хариулт өгсөн байна билээ.

-Бид одоо ханшийн хэлбэлзэлд өртөхгүй байхын тулд хэрхэн ажиллах ёстой юм бэ. Энэ талаар зөвлөмж өгөхгүй юу?
-Дээрх судалгаанаас харахад валютын савалгаа нь жам ёсны  зүйл биш. Зохиомол үнийн хөөрөгдөл гэж үзэж, хардаж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хөрөнгийн биржээ ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Хэрэв Монголбанк латформоо сайжруулж мөнгөний захыг нээлттэй биржтэй болгох юм болж ам.долларын ханш зах зээлийнхээ ханшаар байвал хөөсрөлт биш болно.

-Гадаад худалдааны тэнцэл хоёр сар дараалан ашигтай гарсан. Энэ нь эргээд төгрөгийн ханшид нөлөөлөх үү?
-Гадаад худалдааны тэнцэл сүүлийн хоёр сар ашигтай гарсан болохоос өмнөх саруудыг  аваад үзвэл алдагдалтай гарсан байгаа. Ерөнхийдөө төлбөрийн бланс нь өөрөө алдагдалтай байгаа болохоор доллар гарч байгаа гэсэн үг.

-Манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ. Мөн Далай лам Монголд айлчилснаар БНХАУ бүх зээлээ татаж байгаа гэсэн. Үүнийг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Манай зээлжих зэрэглэл буурсан гэдэг нь сөрөг үзэгдэл. Зээлжих зэрэглэл нь нэг шатлалаар буурахад тухайн орны гадаад зах зээл дээрээс мөнгө  босгох санхүүгийн зардал нэгээс хоёр хувиар өсдөг гэсэн судалгаа байдаг. Мөн дээр нь тухайн орнынх нь дотоод нөхцөл байдал нөлөөлнө. Чингис бондыг босгож байхад 5.1-8 тай байсан бол өнгөрсөн хавар  10-тай байсан. Тэгэхээр зээлжих зэрэглэл буурсан учир гадаад зах зээл дээрээс босгох мөнгө өртөг өндөртэй босно гэсэн үг.
Далай ламын айлчлал Монголын эдийн засагт ингэж нөлөөлнө гэсэн юм алга. Би бодлоор манай улс далай ламыг хүлээж авснаар БНХАУ манай эдийн засгийг хаана гэж бодохгүй байна. Өмнө нь ирж л байсан. БНХАУ долоо хоног хилээ хаагаад буцаад нээж байсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан