Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Жүдочид Армийн ДАШТ-д оролцох нь
Швейцарийн Цюрих хотноо ирэх сарын 7-12-нд 37 дахь удаагийн жүдо бөхийн Армийн ДАШТ болно. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдэгдсэн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр “буурал” тивийг зорихоор болжээ. Тэднийг Дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр аварга ахлан оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Пүрэвдоржийн Нямлхагва, Дамдинсүрэнгийн Батсайхан нар ажиллах юм байна.
Армийн ДАШТ-д оролцох Монгол Улсын баг тамирчид:
-60 кг: Дагвадоржийн Баярмагнай /ОУХМ/
-66 кг: Адъяагийн Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/
-73 кг: Эрдэнэтогтохын Түмэннасан
-81 кг: Дашцэрэнгийн Сандуйжав
-90 кг: Гантулгын Алтанбагана /ОУХМ, Гран При ангиллаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/
-100 кг: Хутагийн Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
-52 кг: Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт,
-63 кг: Болдын Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан