Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тусгай олимпын тамирчид 30 медальтай эх орондоо ирлээ

Монголын Тусгай Олимпийн хорооны /МТОХ/ тамирчид энэ оны 11 дүгээр сарын 24-29-ны өдрүүдэд Хонг Конгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойд зориулсан Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоод ирлээ.
Энэ тэмцээнд манай тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннисийн төрлөөр оролцож 13 алт, 11 мөнгө, зургаан хүрэл нийт 30 медаль хүртсэн байна.

Дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөргдсөн дөрвөн олимпийн нэг нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж Оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй орны гишүүнчлэлтэй Тусгай Олимп юм.

МТОХ нь хүмүүнлэгийн төлөө Төрийн бус байгууллага бөгөөд Олон улсын тусгай олимпод 2013 оны 4 сарын 1-ний өдөр албан ёсны гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ивээл дор үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг Шангри-Ла зочид буудал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Боулинг төв, Эм Си Эс Эстэйтс ХХК-ийн Белла виста спорт клуб, Монлайн спорт хувцасны үйлдвэр, Дорнийн Буухиа ХХК, Архангай, Өвөрхангай, болон Хөвсгөл аймгуудын ЗДТГ, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороо, Хобби сургууль, зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл