Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Монголын төмөр зам” –ийн мартагдсан зүтгүүр зам гарна
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол замдаа тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.  “Монголын төмөр зам” компани Хятадын хөнгөлөлттэй зээлээр сүүлийн үеийн технологийн дагуу хийлгэсэн “СКD4B” зүтгүүр таван жилийн дараа ийн зам дээр гарахаар болсон байна. Хэдийгээр зүтгүүрийн хүчин чадлын хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн одоо явж буй зүтгүүрээс хавьгүй өндөр ч тус нийгэмлэг Хятад компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гэснээс үүдэж сул зогсоход хүрээд байсан билээ.  Монголын төмөр зам компанийн мэдээлснээр “СКD4В” зүтгүүр нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд 2016 онд Төмөртэй-Хандгайт чиглэлд нийт 800 мянга гаруй тонн төмрийн хүдэр тээвэрлэжээ.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлахдаа  улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөллийг харгалзан хэмжээг төлөвлөн хэлэлцсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан