Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Э.Бэхбаяр Дели хотын багт барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League season 2” тэмцээн тун удахгүй болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд манай улсаас Э.Бэхбаяр Энэтхэгийн Дели хотын багт барилдахаар уригдсан байна. Тэрээр багтаа Азербайжаны бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник, олимпын хүрэл медальт Сакши Малик, Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, Погат Сандеепа нартай зодоглох гэнэ.
Тэмцээнд оролцох баг тус бүр 18 халз тулаан хийх бөгөөд эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг,  эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт есөн бөхийн бүрэлдэхүүнтэй байх юм байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох тул ийнхүү Э.Бэхбаяр маань Энэтхэгийн Дели хотын багт уригджээ. Барилдаан тус бүр гурван минутаар гурван үе үргэлжлэх төдийгүй дундаа 30 секундээр хоёр удаа завсарлага авах боломжтой аж.
2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар урилгаар зодоглож байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан