Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өвлийн “Универсиад 2017” наадмын тосгон бэлэн болжээ
Х.ӨЛЗИЙ

Казахстаны Алмата хотноо энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-ныг хүртэл 28 дахь удаагийн Универсиад наадам болно. Тус улс наадамд зориулж шинээр гурван ч том байгууламж барьжээ. Зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлын хүрээнд спортын байгууламж, дэд бүтэц, буудлуудыг барих төсөл зохиохдоо хот байгууллын болон байгаль хамгаалах төрөл бүрийн мэргэжилтэн, шинжээчидтэй байнга зөвлөлдөж ажилласан байна. Ялангуяа Олон улсын оюутны спортын холбоо FISU-гийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажилласан гэлээ.  

Атлетикийн тосгон

Өвлийн тоглолт зохион байгуулах хороо “Халык Арена” ордноос холгүй Атлетикийн тосгоныг байгуулсан бол Универсиад 2017 өндөрлөсний дараа үүнийг орон сууцны шинэ хороолол болгон өөрчлөх аж.
Атлетикийн тосгон нь орон сууцны 14 барилга, үйлчилгээний гурван блок бүхий английн U үсгийн хэлбэртэй хотхон юм. Орон сууцны 14 барилгын дунд  наадам зохион байгуулагчдын захиргаа, зоогийн газар, амралтын бүсүүд байгуулжээ. Энд бас ардын уламжлалт хөгжмийн зэмсгийн музей байна. Зочид тамирчдад зориулж энэ сарын 24-нд нээх хотхонд улс  улсаас ирсэн 5000 тамирчин, сайн дурынхан  байрлана.

Лавлах

Дэлхийн өвлийн 28 дахь удаагийн Универсиад 2017  наадамд хоёр мянга гаруй тамирчин өвлийн спортын 12 төрлөөр өрсөлдөхөд Казахстаны болон гадаад орны гурван мянга орчим сайн дурынхан үйлчлэх аж. Наадмыг 30 мянга орчим жуулчин ирж сонирхоно гэж тооцоолж байгаа юм. Өвлийн наадмын тэмцээн уралдааныг дэлхийн 80 орны телевиз шууд дамжуулан манай гаригийн нэг тэрбум хүнд үзүүлэх гэнэ.
Универсиад наадмын бэлтгэл хангах,  зохион байгуулахад  Казахстан 950 сая доллар зарцуулахаар баталжээ.
Энэ хөрөнгөөр мөсөн ордон, чарганы хоёр мөсөн зам, оюутны хотхон, олимпын тосгон, олон улсын нисэх буудал барьсан юм. Казахстаны зарцуулсан ийм их хөрөнгийг 2011 онд болсон Азийн өвлийн долдугаар наадмын бэлтгэл хангахад л зарцуулж байжээ.

Олон улсын нисэх буудал

Одоо Казахстан наадмын бэлтгэлээ хангаж дууссан гэж мэдэгдээд байна. Хамгийн гол анхаарч байгаа байгууламж бол олон улсын нисэх буудал гэж зохион байгуулагчид үзэж байна.

“Алматы-Олон улсын нисэх буудал” компанийн дэд ерөнхийлөгч Серик Мухтыбаев “Kazakhstan Today” хэвлэлд  яриа өгөхдөө нисэх буудал 30 мянган зорчигч хүлээн авахад бэлэн гэжээ.
Тэрээр нислэгийн зурвасын аюулгүй байдлыг хангахад цас цэвэрлэх машинаас эхлээд шаардлагатай бүхий л төхөөрөмж бэлэн гээд “нисэх буудлын ажилтнууд олон улсын нисэх буудлын жишгээр англи хэлтэй. Үүний зэрэгцээ зөхвөн англи төдийгүй турк, хятад хэлтэй мэргэжилтнүүд ч байгаа” гэсэн байна.

Мөсөн ордон

Универсиад наадмын бэлтгэл ажлын хүрээнд казахуудын барьж байгуулсан нэг гайхамшигт байгууламж бол өвлийн наадмын гол тэмцээнүүд болох мөсөн ордон. Алмата хотын Алатаускийн дүүрэгт барьсан энэ гайхамшигт ордон 12 мянган хүний суудалтай.

Энэ ордон нь тэмцээн уралдаан явуулах болон тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх, олон нийтийн зугаалга зохион байгуулах гээд  олон зориулалтаар ашиглаж болох мөсөн талбайтай А блок,  дасгал сургуулилт хийх, биеийн тамир, эрүүлжүүлэлтийн зориулаттай гулгуур бүхий Б блок, усан сэлэлтийн бассейнтай В гэсэн гурван блокоос бүрддэг юм байна.   


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан