Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
АНУ Ардчилсан Египет улсын шинэ засаглалыг дэмжиж байгаагаа батлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоны найман улсаар хийх ээлжит айлчлал өнгөрсөн амралтын өдөр Египетэд үргэлжлэв. Тэрээр тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Мохаммед Мурситэй уулзан хоёр улсын цаашдын харилцаа, төлөв байдлын талаар цаг гаруй ярилцсан байна. Харин уулзалтын дараа, Х.Клинтон Египетийн сайд,  төрийн зарим албан хаагчтай хүндэтгэлийн зоог барих үеэр дэлхийн хэмжээнд асуудал болоод буй Сирийн талаархи санал бодлоо илэн далангүй хуваалцжээ. Хамгийн сүүлд Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолеза Райс 2005 онд буюу экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед тус улсад айлчилж байсан юм. Айлчлалын үеэр Х.Клинтон Египетийн “Аврал” нэртэй зочид буудалд байрлаж, гадаа нь М.Мурсиг эсэргүүцэгчдийн жагсаал гурван цаг гаруй үргэлжилсэн байна. Эцэст нь хатагтай Хиллари  Египетийн ард иргэдэд хандан “Би танай улсад АНУ Ардчилсан Египет улсын шинэ  засаглалыг дэмжиж байгааг дахин батлахаар ирсэн. Түүнчлэн цаашид манай хоёр улс байнгын хамтын ажиллагаатай байж, аливаа асуудалд дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэхэд таатай байна” хэмээжээ. Энэ талаар “BBC” агентлагийн сэтгүүлч Жон Лейн “Египет улс АНУ-тай сайн харилцаатай болсон нь энэ улсын  талд нэн ашигтай зүйл болж байна. Учир нь, Египетийн шинэчлэлийг эсэргүүцэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа энэ үед Х.Клинтоны айлчлал асар их ач холбогдолтой боллоо” хэмээн үзэж байгаагаа Твиттер хуудсандаа нийтэлсэн даруйд асар олон хүн санал нийлж буйгаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан