"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов
“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.
Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно.
Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төсөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар.
Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм байна.
“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.

0 Сэтгэгдэл