Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чөлөөтийнхөн ДАШТ-нд явахдаа дахин шалгуураар орно
Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 23 байгууллагын 280 тамирчин оролцсон юм. Харин энэ жилийн Улсын аварга болсон тамирчид шууд дэлхийн аваргад өрсөлдөхгүй юм байна. Тус холбооны удирдлагууд зарим шинэчлэлийг хийжээ. Тиймээс энэ оны дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид сонгон шалгаруулалтад оролцож байж эрхээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авна. Харин мөнгө, хүрэл медаль авсан, V байранд орсон тамирчин чансааны оноо цуглуулах аж. Эдгээр тамирчин нэмэлт барилдаанд оролцох эрхтэй болно. Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөө жилийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын Парис хотноо болох юм.
УАШТ-д амжилт үзүүлсэн тамирчид шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана. Тэднийг олон улсын хэд хэдэн тэмцээн хүлээж байна. Тухайлбал, энэ сарын 19-д Ираны Мешхед хотод уламжлалт “Тахтийн цом” олон улсын тэмцээн болох юм. Үүнээс долоо хоногийн дараа ОХУ-ын Красноярск хотод алдар бөх Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээн бий. Мөн энэ тэмцээнтэй давхцан Францын Парис хотноо гранпри тэмцээн болох юм. Харин энэ сарын 31-д АНУ-ын Колорадо хотод алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Монголын чөлөөт бөхийн холбооноос дээрх дөрвөн тэмцээнээс сүүлийн гурвыг нь сонгож, оролцох хуваарьтай байгаа аж. Эдгээр тэмцээнд урьдчилсан байдлаар эрэгтэй 25, эмэгтэй 15 орчим тамирчин оролцох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан