Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ хаалгаа хаасан ч Канад нээлттэй

Б.СЭВЖИДМАА


АНУ дүрвэгсдээс нүүр буруулсан энэ үед Канад улс шашин шүтлэгээс нь үл хамааран дайн тулаан, алан хядлагын аюулаас зугтаж яваа хүн бүрийг угтан авах болно гэж Ерөнхий сайд нь мэдэгдлээ. Өнгөрсөн 13 сарын хугацаанд 40 мянган дүрвэгчийг хүлээн авснаараа дэлхийн анхаарлыг татсан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Твиттерээр дамжуулан энэ урилгаа илгээсэн юм. Сирийн дүрвэгсдийн эхний цувааг нисэх буудал дээр өөрийн биеэр тосч байсан Жастин Трюдогийн Засгийн газар энэ жил 300 мянган цагаач хүлээн авах төлөвлөгөөтэй байна.

Д.Трампын хоригоос үүдэн хилээр ямар хүмүүсийг нэвтрүүлэх тухайд эргэлзээтэй байдал үүссэн тул Канадын тал АНУ-ын Дотоодын аюулгүй байдлынханд хандаж, тодруулга хүсчээ. Тухайлбал, дээрх хоригт багтсан долоон улсын аль нэгнийх нь иргэн Канадын давхар иргэншилтэй бол АНУ-д нэвтэрч болох эсэхийг лавласан байна. АНУ-ын албаныхны өгсөн тайлбараар Канадын давхар иргэншилтэй, канадын паспортоор зорчиж буй иргэд хоёр улсын хооронд чөлөөтэй зорчих ажээ.
Жастин Трюдогийн мэдэгдлийн дараа Канадын Квебек хот дахь Исламын соёлын төвд халдлага гарч, таван хүн амиа алдлаа. Соёлын төвд 40 орчим эрэгтэй мөргөл үйлдэж байхад гэмт этгээдүүд гал нээж эхэлсэн аж. Халдлагыг үйлдсэн байж болзошгүй хоёр сэжигтнийг баривчилсан бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трампын хоригоос үүдэлтэй байж болзошгүй гэж албаныхан үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан