Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетчүүд Хиллари Клинтон луу улаан лооль шидэв
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны машины цувааг Александрии хотод египетчүүд улаан лооль, шаахай, пластик лонх зэргийг шиджээ.
Хиллари болон түүнийг дагалдан яваа америкийн албаны хүмүүс гэнэтийн дайрлаганд хэлмэгдээгүй байна.
Хиллари Александрии хотод хэлсэн үгэндээ тус улсад ардчилсан эрх чөлөөг хөгжүүлэхийг уриалсны дараа ийнхүү улаан лоолиор “шидүүлжээ”. Энэ эсэргүүцлийн цуглаан аль улс төрийн хүчинд хамаатайг төр засаг тодруулж чадаагүй байна. Египетэд Хиллари Клинтон тус улсын ерөнхийлөгч Мурситэй уулзаж ард түмэнд шашин болон үзэл суртлаа сонгох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг тавин- өгч ардчилсан өөрчлөлт хийх нь чухал гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн Египет улсын Цэргийн дээд зөвлөлийн удирдагч Хусейн Тантавитай уулзаж төрийн бүх эрхийг тус улсын иргэний удирдлагад ойрын үед шилжүүлэхийг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан