УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна

Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. 15 мянган хүнтэй энэ том компанийн удирдлагаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж байгаа Д.Жигжиднямаа дарга төмөр замын салбарынхаа 2030 он хүртэлх хөгжил дэвшлийн асуудлыг баг хамт олон мэргэжилтнүүдийнхээ хамтаар тодорхойлж байгаа юм.
“УБТЗ”-ын мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулж, 2030 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад хэлэлцэх шатанд явагдаж буй гэдгийг тэрбээр “Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Түүнчлэн тэрбээр салбарынхаа нөхцөл байдал хийгээд Орос, Хятад хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ.
Тодотгоход, 1949 онд байгуулагдсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ жил 68 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Түүнчлэн энэ сарын 17, 18 нд “УБТЗ”-2030 форум болох аж. Форумын үеэр Монголын төмөр замын салбарын ирээдүйн чиг хандлага, хүрэх цэгийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх ажээ.
Манай улсын төмөр замын салбарын хөгжил хөгжилтэй орнуудын төмөр замтай харьцуулахад техник технологийн хоцрогдолтой асуудал байдаг ч, ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг тэдгээр улс орнуудын төмөр замуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүргэх зорилгоор хамтын ажиллагаануудыг өргөжүүлж байгаа гэдгээ Д.Жигжиднямаа дарга хэлж байна.
Монгол Улсын ачаа эргэлтийн 60 гаруй хувь, зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг УБТЗ нь энэ онд 30 гаруй замд их засвар хийх, 5 зүтгүүр, 1000 вагон авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мэдээж манай улсын төмөр замын хөгжил хоёр хөрш оронтойгоо хэрхэн хамтрах вэ гэдгээс шалтгаална. Тэрчлэн хоёр хөрш орны хөгжил, эдийн засаг, худалдааны байдалтай уялдаж 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм байна.
Аливаа улс орны хөгжлийг харахад замтай шууд холбогддог. Америк ч, Орос ч тэр төмөр замаа дагаж хөгжсөн байдаг. Тэгэхээр бид ч тэрхүү жишгийг дагаж төмөр замынхаа салбарыг улам бүр хөгжүүлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр дагуулах ёстой гэдгийг Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

0 Сэтгэгдэл