Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Стэнд бай” хөтөлбөр гэж юу вэ?
ОУВС 1952 оноос эхлэн гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “standby arrangement”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийг анх бүх гишүүн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн ч тухайн онд Солонгос, Япон, Сингапур, Арабын орнуудын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц сайжирч, нэг хүнд ногдох ДНБ, төсвийн орлого, аж үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх орнуудын ангилалд шилжжээ. Иймд ОУВС бодлогоо өөрчилж, дээрх хөтөлбөрийг дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүү­лэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг.  Са­намж бичигт тавьсан шаард­­л­агуудыг хөтөлбөр хэрэг­жих хугацаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой. Тус хөтөлбөр хоёр  төрөлтэй бөгөөд “Standby credit facility” нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл юм. ОУВС нь 2009 оноос эхлэн бага орлоготой орнуудад зориулан “Standby credit facility” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдийн засаг, төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг харьцангуй зөөлрүүлснээрээ давуу талтай. Харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм байна. “Standby arrangement” нь дунд орлоготой улсуудад зориулсан, хугацаа багатай, шаардлага нь хатуу байдагаараа онцлогтой бөгөөд төлбөрийн балансын тэнцлийг хангах, төсвийн алдагдлыг бууруулах буюу зардал танах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээл хумих бодлого бүхий үүргийг хүлээдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан