Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МИТТ РОМНЕЙ: МИНИЙ ТООЦООЛОХ УХААН САЙН ХӨГЖСӨН

Дэлхий даяар энэ жил сонгуулийн хур бууж буй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох гэж байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Митт Ромнейн “Mlive Media Group”-д энэ сарын эхээр өгсөн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр 2003-2007 онд Массачусэтс мужийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа олон хүний хүндэтгэл хүлээж чадсан юм. Энэ жил 65 настай ч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн зарласан нь америкчуудыг гайхшруулаад байна.
-Юуны өмнө тантай ярилцах боломж олдсонд маш их баярлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх. Таны ажил тавлаг уу?
-Баярлалаа. Өнгөрсөн 40 жил шигээ өнөөдөр ч цаг наргүй ажилласан хэвээр л байна даа. Би завгүй байх их дуртай. Ер нь хийх зүйл бага байх тусам хүний толгойд хэрэггүй бодлууд орж ирдэг юм.
-Тийм шүү. Хамгийн эхний асуулт таны дуртай спортын тухай байвал?
-Сагс уу,бейсболл уу?
-Мэдээж бейсболл. Энэ спортын түүхэнд хамгийн алдартай хоёр баг бий. Тэгэхээр таны хувьд “Tigers” үү, “Red Sox” уу?
-“Red Sox” надад хэзээ ч таалагддаггүй. Би Массачусэттс мужид 40 жил амьдарсан. Тийм болохоор багаасаа л аавыгаа дагаад “Tigers”-н үнэнч шүтэн бишрэгч байлаа. Ялангуяа Алл Калиныг зурагтаар харах төдийд л алмайрдаг байв. Нэг тоглолт нь санаанаас ерөөсөө гардаггүй юм. “Briggs” цэнгэлдэх хүрээлэнд хэсэг хөгжөөн дэмжигч “Мики Мантле, Мики Мантле. Тэр бол сая долларын үнэтэй тоглогч” гээд л орилдог юм байна. Түүний дараа Рожер Марис талбайд гарч ирэхэд “Рожер, Рожер, сая ам.долларын үнэтэй тоглогч” гээд хашгирлаа. Гэтэл манай Алл Калин гарч ирэхэд миний сэтгэл хөдлөөд “Калиныг хэн ч дийлэхгүй ээ. Тэр бол таван сая ам.долларын үнэтэй тоглогч” гээд чанга орилтол эсрэг талын багийн шүтэн бишрэгчид над руу шидэж болох юмыг ёстой нэг шидэж гарсан даа. Яг тэр мөчөөс л би амьдралдаа дахиж хэзээ ч ямар нэг байдлаар бусдын дор орохгүй юм шүү гэж тангараг тавьсан.
-Тэгвэл энэ тангараг таны амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болох нь ээ?
-100 хувь. Мужийн захирагч хийж байсан дөрвөн жилийн хугацаанд маш ярвигтай асуудал, санал, гомдлууд намайг галзууруулах шахдаг байсан ч би шантраагүй. Учир нь, миний дотор энэ бодол маш гүн хадагдчихсан байсан.
-Гайхалтай. Хоёулаа гол яриандаа орох уу. Та яагаад Ерөнхийлөгч болохоор шийдэв. Энэ шийдвэрийг гаргахад хэн нөлөөлөв?
-Тэгэхээр, энэ бол миний л сонголт. Та эргэн тойрноо ажигла даа. Хүмүүс маш их зовж шаналж, эцэстээ шантарч байна. Хайран сайхан амьдралаа үгүй болгоход бидний амьдарч байгаа одоогийн нийгэм хамгийн их нөлөөлсөн. Энэ асуудлыг л санасандаа хүртэл шийдвэрлэж, улс орондоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бодсон.
-Ойлголоо. Хэрвээ та Ерөнхийлөгч болчихвол, ажилгүйдлийг бууруулахын тулд хамгийн эхэнд ямар арга хэмжээ авах вэ?
-Таны хэлснээр, хэрвээ энэ зүйл биеллээ олбол, хамгийн түрүүнд дэлхийн нийтийн төлөө л хийж буй ажлууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хийх зүйлийн тухайд миний компанит ажилд тодорхой тусгагдсан байгаа л даа. Та тэндээс уншаад, дараа нь хэрхэн биелж байгааг нь харж сууж болох л юм.
-Тэгнэ гэдэгт найдаж байна. Зарим хүн таныг намаасаа нэр дэвшилгүйгээр бие дааж гарч ирсэн бол сонгогдох магадлал илүү өсөх байсан гэж ярих юм?
-Би таны хэлсэнтэй санал нийлж чадахгүй нь. Би энэ намдаа олон жил зүтгэсэн. Хийсэн зүйлийг маань олон хүн мэднэ. Яагаад гэвэл, амьдралынхаа хугацаанд жинхэнэ эдийн засгийг улс орондоо бүрдүүлэх үндсэн зорилгыг өөртөө тавьж ажилласаар өдий хүрлээ. Энэ хүртэл маш олон саад тотгор намайг отож байсан. Гэхдээ би өөрийгөө “Чадсан” гэж хэлэх дуртай.
-Дараагийн асуулт маань хамгийн хэцүү байж магадгүй юм. Та ер нь бидний төлөө яг юу хийж чадах юм бэ?
-Та надад нэг л итгэхгүй байна аа даа, тийм үү? Хийх зүйлсээ аль хэдийнэ гаргасан гэж дээр дурдсан. Миний энэ төлөвлөгөө Обамагийн намыханд таалагдсаныг ч сонссон. Гэхдээ багцлаад хэлчихье. Нэгдүгээрт, Барак Обамагийн тогтоосон хэв маягийг даруй өөрчилнө. Хоёрдугаарт,татварын хэмжээг бүх бүсийн онцлогт тохируулан тогтооно. Энэ төвшин бусад улстай харьцуулахад 10 хувиар их байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Гуравдугаарт, сэргээгдэх боломжтой эрчим хүч, нөөц баялгийг ашиглах ажлыг цогц шийднэ. Дөрөвдүгээрт, Хятадын үндэсний валют арилжааг хянах хамгийн чухал болоод байна. Ингэснээрээ Хятадаас орж ирэх бараа үйлчилгээнд тариф тогтоох боломж гарч ирж байгаа юм. Харин биелсний дараа хоёулаа эргээд уулзаж болох юм.
-Урьдчилсан шатны санал хураалтаар та дээгүүр явж байгаа. Харин хамгийн сүүлд Мичиганд болсон санал хураалтад та ялагдал хүлээсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Миний бодлоор бүх зүйл хоёр талтай. Би сунжирсан, туйлширсан зүйлд дургүй. Гэхдээ та санал өгөх үйл явцыг сайн мэдэх биз дээ. Сонгогчид энэ хугацаанд нэр дэвшигчдийн талаар илүү ихийг мэдэх боломжтой болдог.
-Тантай санал нийлж байна. Он гарснаас хойш олон нийтийн дунд яригдсан нэг шүүмжлэл бол “Митт Ромней хэтэрхий дундыг баримтлаад байна” гэсэн асуудал юм. Та энэ талаар сонссон л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Алхам тутамд хүмүүс надаас асуудаг. Юу гэхээр “Та ямар нэг дорвитой мэдэгдэл хийхгүй бол болохгүй, өөрийгөө сайн таниул” гээд л. Би хариуд нь “Миний тооцоолон бодох ухаан сайн хөгжсөн” л гэж хэлдэг. Та лав юу гэх гээд байгааг минь ойлгосон байх. /инээв/
-Тантай ярилцах их сонирхолтой юм аа. Бүгд Найрамдах нам бол цэвэр консерватив үзэл баримлтлалтай. Тэгвэл хувь хүний үүднээс яривал та “цэвэр консерватив” үзэлтэн мөн үү?
-Зарчмын хувьд, маш олон хүн надад “Бидэнд жинхэнэ консерватив тогтолцоо, арга барил хэрэгтэй” гэж хэлдэг. Би тэр хүмүүстэй ч санал нийлдэг. Яг цэвэр миний бодол гэвэл, миний удам угсаа, гэр бүл маань хэдэн жилийн тэртээгээс л энэ үзэл баримтлалын дагуу ямар нэг асуудалд оролцсоор ирсэн.
-Таны ярианаас яагаад Бүгд Найрамдах намыг сонгосон учрыг ойлголоо. Хамгийн сүүлийн асуулт гэвэл сонгууль болохын өмнөх өдөр та юу хийх вэ?
-Их хөгжилтэй асуулт байна. Хэсэг найзуудтайгаа гольф тоглох бодолтой байгаа.
-Сайхан сонсогдож байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч бас.

0 Сэтгэгдэл