Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.Төмөрхүлэг Тбилисийн Гран при-гээс мөнгөн медаль хүртэв

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны ээлжит Гран При тэмцээний эхний өдөр манай таван бөх хүчээ сорьсон бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр Гүрж, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө Гүржийн бөхтэй барилдаж, гурван торгуулиар цэвэр ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долдугаар байр эзэллээ. Өчигдөр эхэлсэн энэ тэмцээнд нийт 36 улсын 256 жүдоч оролцож байгаагаас манай улсаас есөн жүдоч ур чадвар, хүч үзэхээр очоод байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан