Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ширээний теннисний “Mongolia cup-2017”олон улсын анхдугаар тэмцээн болно

Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны нэрэмжит "Mongolia cup-2017" анхдугаар олон улсын тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно.
Одоогоос 10 жилийн өмнө манай улсад Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болсноос хойш тив, дэлхийн чанартай томоохон тэмцээн зохиогдоогүй юм. Тиймээс анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн манай улсын ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлнэ гэж холбооны удирдлагууд үзэж байна.
Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм
Тэмцээнд 15 улсыг баг тамирчид оролцохоо илэрхийлснээс БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг 10 орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байгаа аж."Mongolia cup-2017" олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын "Grand China Sports" групп, МИАТ, АПУ, "Төмөрт-Өргөө", "Бласт", "Talk talk english" зэрэг олон компани хамтран ажиллаж байна.
Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм. Мөн тэмцээний шагналын сан олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр болохыг зохион байгуулагчид онцоллоо. Цаашдаа олон улсын энэхүү тэмцээнийг Олон улсын Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбоотой хамтран календарчилсан төлөвлөгөөнд оруулж хоёр жил тутамд зохион байгуулаад явах төлөвлөгөөтэй байгаа аж.

Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга тэмцээний ач холбогдлын талаар хэлэхдээ:"Ширээний теннисний спорт түүний онцлог, давуу талуудыг харуулах, сурталчлахад энэ тэмцээний зорилго оршиж байна. Ер нь аливаа спортын төрлүүдийг хөгжүүлэх, цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд олон улсын чанартай томоохон тэмцээнүүд маш чухал нөлөөтэй. Бид жүдо, чөлөөт бөх зэрэг спортын төрлүүдээр олон улсын томоохон тэмцээн хийдэг. Түүн шиг ширээний теннисний томоохон тэмцээн ч бас зохион байгуулдаг болох нь зүйтэй гэж үзээд "Mongolia cup-2017"-г санаачилсан.
Энэ тал дээр Монголын Ширээний теннисний холбоо дэлхийн Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбооноос тодорхой үнэлэлт дүгнэлт авч, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байгаа" хэмээв.

0 Сэтгэгдэл