Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баяр наадмаар засуулууд энгэртээ микрофон зүүнэ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж 2 тэрбум 769.9 сая төгрөгөөр зохион байгуулах тооцоо гаргаснаа дуулгав. Угтаа бол наадмыг зохион байгуулах салбар хороодоос ирүүлсэн саналын дагуу бол дөрвөн тэрбум 376.5 сая төгрөгийн зардал гарах байсныг нь ийнхүү танасан юм байна. Гэхдээ дээрх тооцоог Засгийн газрын хуралдаанаар оруулан эцэслэн батлана.

Мөн хурлын үеэр энэ жилийн баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулахаар болсныг албан ёсоор зарласан юм. Харин наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцжээ.

Ямартай ч энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах хорооноос гарсан нэгэн хачирхалтай мэдээ нь бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх байлаа. Энэ ажилд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсныг наадам зохион байгуулах комисс дэмжсэн юм. Ингэснээр барилдааны үеэр үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан