Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Mongolia open-2017”-д оролцох БНСУ-ын баг мэдүүлгээ ирүүлжээ
Энэ сарын 28-30-нд Улаанбаатар хотод болох “Mongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор БНСУ-ын баг тамирчид хамгийн түрүүнд мэдүүлгээ ирүүлээд байна. Өмнөд Солонгосоос эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хам Чеол-Гьюн, Ян Кьюн-Йоп, 61 кг-д Чой Жэ-Мин, 70 кг-д Хан Дэ-Жил, 74 кг-д Жеон Си-Хван, эмэгтэйчүүдийн 48 кг-д Сон Сэ-Рёон, 58 кг-д Чой Йон-Ву, 60 кг-д Хон Хан-Рэ, Ли Жи-Сёон, 63 кг-д Хё Жёон-Ин гэсэн 19-24 насны залуучууд Улаанбаатарын дэвжээнд зодоглох нь.

 Эднээс хамгийн туршлагатай бөх нь 2007 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Хон Хан Рэ юм. Гуулин улсын багийн ахлагчаар Ли Сеун Нам, ахлах дасгалжуулагчаар На Сун-Ин, эрэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Шин Хьюк-Хо, эмэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Юү Бэ-Хи, эмчээр Пак Юү-Кво, хэвлэлийн ажилтнаар Кан Сук-Хун нар ажиллахаар болсон байна.

Дэлхийн бѳхийн холбооны шинэчилсэн дүрмээр зохион байгуулах энэ тэмцээний бэлтгэл болгож  Монгол чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлөөс спорт хороо, клубүүд, бүх байгууллагын дасгалжуулагчдад шинэчилсэн дүрмийн сургалтыг маргааш Үндэсний биеийн тамирын дээр сургуулийн байранд зохион байгуулахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан