Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ливийн парламентад ”Үндэсний хүчний холбоо” 39 мандат авчээ
Ливид болсон парламент, Бүх ард түмний үндэсний конгрессын сонгуульд тус улсын түр засгийн газрын ерөнхий сайд, шилжилтийн үндэсний зөвлөлийн дарга асан Махмуд Жибрилийн тэргүүлсэн “Үндэсний хүчний холбоо” нам  хамгийн олон буюу 80 суудлаас 39-ийг нь авлаа гэж Сонгуулийн төв байгууллага мэдэгджээ.  Хоёрдугаарт, Шударга ёс, бүтээн байгуулалтын нам буюу “Ах дүү мусульманчууд” намын ливийн салбар 17 суудал авсан бол үлдсэн 24 суудлыг бүс нутгийн болон улс төрийн жижиг намууд эзэлжээ.
Шинжээчдийн үзснээр чухам аль тал олонхи болохыг одоохондоо хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Нөгөө талаар ямар хүчнүүд эвсч, нам байгуулах нь ч мэдэгдэхгүй байгаа бололтой. Ливийн Бүх ард түмний конгрессын 200 суудлын 80-ыг нь намын нэрсийн жагсаалтаар хуваарилдаг бол 120-ыг нь ард түмэн нэрсээр нь сонгодог юм байна. Гэхдээ конгрессын нийт мандатыг хүн амын тоогоор хуваарилж 100-г нь баруун, 60-ыг нь зүүн, 40-ийг нь өмнөд мужуудаас сонгодог байна.
Ливид арабын хувьсгал өрнөж хар хурандаа гэдэг дарангуйлагч Муаммар Каддафиг огцруулан амийг нь хөнөөснөөс хойш шилжилтийн үндэсний зөвлөл буюу түр Засгийн газар засгийн эрхийг барьж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан