Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Спортын ордны хувь заяа Б.Саранчимэгийн дүгнэлтээс шалтгаалах нь
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт хийжээ.

Энэ үеэрээ Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн танилцсан байна.

1958 онд ашиглалтад орсон тус ордонд жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн заалны тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэвч тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурж, хууларсан байдалтай олон жилийг өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл, тив, дэлхийн аваргууд маань Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд хичээллэдэг гэсэн үг.

Энэ байдал хэдий хүртэл үргэлжилж, хэзээ шинэ байртай болох бол хэмээн санааширдаг спортынхонтой уулзсан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг “Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно” хэмээн мэдэгдсэн байна.
 
Мөн энэ үеэр байрны асуудалтай холбоод зовлонгоо учирлаж  амжсан байна. Тухайлбал, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн захирал, Буудлагын спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг “1980 оноос хойш Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн байранд техникийн таван төрлийн спортыг хөгжүүлж ирсэн. Олимпын нэг үндсэн төрөл болох буудлагын спортынхон тус байранд хичээллэдэг. Гэтэл хувь хүний газрын маргааны улмаас бидэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүйд хүрээд байна” гэсэн юм.

Мөн Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж “Одоо бидний байрлаж буй энэ спортын ордон борооны улирал эхлэхээр ус гоождог, ашиглалтын шаардлага хангахгүй байна. УИХ-ын гишүүд та бүхэн энэ асуудалд нухацтай хандана уу” хэмээн уламжилжээ.
0 Сэтгэгдэл
Тухайн үеийнхээ түүх болсон хэдэн барилгаа актлаад байхаар засаж сэлбээд энэ хотынхоо нүүр царай болгоосой. Хотын төвд байршилтай болохоор эрх мэдэлтэй хүмүүсийн шуналыг хөдлөгөөд байдаг бололтой юм. Хуучин архивын барилгыг бас л шаардлага хангахгүй гээд акталсан одоо таван богд аваад өөд нь татаад гоё л харагдаж байна лээ.
Хамгийн их уншсан