Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чөлөөт бөхчүүд дахин алдаа гаргахгүй гэдгээ мэдэгдлээ

Энэтхэг улсын Дели хотод тавдугаар сарын 10-14-нд болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчдыг оролцуулах шийдвэр гаргаснаа Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооноос албан ёсоор мэдэгджээ.

Чөлөөт бөхийн холбоо энэ тэмцээнд оролцох тамирчдынхаа мэдүүлгийг хоцруулснаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо манай тамирчдыг Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэж мэдэгдээд байсан юм. 

Үүнтэй холбогдуулан  Монголын чөлөөт бөхийн холбоо мэдэгдэл гаргасан байна. Үүндээ “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Удирдах зөвлөл энэ асуудал дээр шуурхай ажилласан. Шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авсан бөгөөд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан БСШУСЯ, Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын удирдлага, хэлтэс, албад, хамт олонд талархал илэрхийлье. Монголын чөлөөт бөхийн хамт олон, бөхөд хайртай дэмжигч ард түмэн энэхүү хүнд байдлыг хамтдаа даван туулж чадлаа. Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашид ийм зүйл давтагдахгүй гэдгийг илэрхийлж байна” хэмээн бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан