Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хадгаламжаас бус хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авна
Ирэх сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүнд татвар ногдуулахтай холбогдуулан Монголын банкны холбооноос зөвлөмж мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Хуульд орж буй өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд “хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон.
Одоогийн хуулиар бол, иргэн Б өөрийн дансанд 1 сая төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хадгалуулсан тул банкнаас 160 мянган төгрөгийн хүү авна. Иргэн Б нь орлого олж байгаа тул ХХОАТ-ын хуулийн дагуу хүүгийн орлого болох 160 мянган төгрөгөөс 10 хувийн буюу 16 мянган төгрөгийн татварыг суутган шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-ийн хадгаламжийн данс 1,144,000 төгрөгтэй болно гэсэн үг юм.
Иймд иргэд, харилцагч та бүхнийг олон нийтийн мэдээллийн сувгаар явж буй хадгаламжийн хүүгийн татвартай холбоотой мэдээлэлд бодитой, ул суурьтай хандах, хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болох банкны хадгаламжийг сонгохыг зөвлөж байна” гэжээ.
Ирэх сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүнд татвар ногдуулахтай холбогдуулан Монголын банкны холбооноос зөвлөмж мэдэгдэл гаргажээ.Тус мэдэгдэлд “Хуульд орж буй өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд “хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон.

0 Сэтгэгдэл