Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Буриадын эрдэмтэд: Сэлэнгэ дээр УЦС баривал ундны усаар дутагдана

Хэрэв Сэлэнгэ мөрөн дээр монголчууд Усан цахилгаан станц баривал ундны усны хомсдол болж чанар нь ч муудна гэж ОХУ-ын Буриадын залуу эрдэмтэд үзэж байгаагаа “Шинэ эрчим” сайн дурын байгууллагаас хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн байна.

Байгаль нуурт цутгаж байгаа гол дээр  ийм байгууламж барих нь Байгаль нуурын эко системд ямар ч тохолдолд сөргөөр нөлөөлнө. Байгаль өөрийн хуультай. Ийм болохоор юун түрүү бусад орон ийм усан цахилгаан станц барихын эсрэг зогсох, дээр нь бүхнийг өөрсдөөсөө эхэлж Сэлэнгэд цутгадаг голуудын ойр орчимд түймэр  гаргахгүй байх хэрэгтэй байна. Байгаль нуур, түүний усан сангийн объектуудын орчим мод огтлохгүй байх, байгаль орчныг нь бохирдуулахгүй байх явдал чухал гэж Буриадын Их сургуулийн экологи, байгалийн ашиглалтын тэнхимийн эрхлэгч Владимир Черных хэлжээ.

“Шинэ эрчим” хөдөлгөөний идэвхтэн Чингис Болотав сайн дурын хөдөлгөөний санаачилгаар Буриадын иргэдэд байгаль хамгаалах мэдлэг түгээж байгааг тэмдэглэсэн бол энэ байгууллагын тэргүүн Иван Логинов “Монгол Улс эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөх өөр арга зам эрэлхийлэх хэрэгтэй. Дутаж байгаа эрчим хүчээ Азийн хөрш орнуудаас авч болно шүү дээ” гэсэн байна.

Эрдэмтэд, сайн дурынхны үзэж байгаагаар бол Монгол Улс Буриадаас байгалийн хий авах, хий дамжуулах хоолой барихыг санал болгож байгаа юм байна.
Сайн дурынхан Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэгчдээс гарын үсэг цуглуулж эхлээд байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан