Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орон сууцны зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сар бүр 23  орчим тэрбум төгрөг банкуудад төвлөрч эргээд зээл болон гарч буй юм.

Тэгвэл Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувийг нь хөдөө орон нутгаас хамруулах чиглэл банкуудад өглөө.

Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан иргэдийн асуудал шийдэгдэнэ хэмээн үзэж байна. Үүний  зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байгаа юм. Уг зээлийн санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах аж. Монголбанк энэ оныг дуустал ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа билээ. 

Ингээд Ипотекийн зээлийн санхүүжилтийн үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусган шийдвэрлэх болсон. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсон. Ийм учраас ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтаан Засгийн газарт шилжүүлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан