Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 21 км-т түрүүллээ

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү гүйлтэд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдаас гадна Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц, Монгол зэрэг 17 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүлийнхэн оролцов. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн 1.5 км зайн гүйлтийг НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа. 5 км зайн гүйлт нь нийслэлийн масс иргэдэд зориулагдсан.

Эмэгтэй, эрэгтэй 12-17, 17-35, 35-55, 55-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалтай. Энэ ангилалд маш олон хүн гүйсэн. 10 км нь гүйлтээр хичээллэдэг хүмүүст зориулагдсан зай. Харин 21, 42 км нь олон улсын марафон гүйлтийн үндсэн зай юм. Эдгээр зайд энэ жилийн хувьд харьцангуй олон хүн бүртгүүлж, гүйлээ. Гадаадын иргэд ихээр оролцлоо. Манай улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 21, Кенийн тамирчин Kiprotich Chelang’a Robert 42 км-т гүйж түрүүллээ. Кени улсын тамирчид дэлхийн хотуудын марафон гүйлтэд оролцож тэргүүлдэг хүмүүс байдаг. Үүнийг манай иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ингээд амжилттай оролцсон тамирчдыг тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнаж байна” хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан