Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Мексикийн бас нэг хот цагдаагүй болох нь
Мексикийн умард нутгийн Сан-Франсиско-де-Кончоса хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний 90 хувь нь халагдах өргөдлөө нэгэн зэрэг өгснөөр албан үүрэгтээ үнэнч дөрөвхөн цагдаа л үлдэх болоод байгаа гэнэ. Энэ хотод хүчирхийлэл, аллага газар авсны улмаас цагдаагийн ажилтнууд амь нас, эрүүл мэндээ бодож ийм шийдэл гаргацгаажээ. Зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд гуравхан мянган хүнтэй энэ хотод 12 аллага гарсан нь цагдаагийнхан ийнхүү өөрсдийгөө бодоход хүргэжээ. Аргагүй болсон хотын цагдаагийн газрын дарга холбооны Засгийн газарт хандахад хүрсэн байна.
Энэ бол  тус улсад цагдаагийн ажилтнууд халагдах өргөдлөө бөөнөөрөө өгч байгаа анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард Асенсьон хот бас л хэв журам сахиулагчгүй үлдэж байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан