Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Археологчид Жокондагийн цогцосны үлдэгдэл олжээ
Италийн Флоренц хотын археологчид алдарт Леонарда да Винчигийн “Мона Лиза” зургийн загвар болсон Лиза Геррардин гэдэг эмэгтэйн цогцсыг олж илрүүлжээ. Тэд Флоренц хотын нэг сүмийн шалны доод хонгилд малтлага хийж байхдаа цогцсыг олсон байна. Нэг жилийн өмнө эндээс нэрт худалдаачны гэргий байж мэдэх эмэгтэйн гавлын яс, бусад ясны үлдэгдлийг олж байсан юм байна. “Цогцосны энэ үлдэгдлүүд Лиза Герардинийх гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эцсийн баталгаатай хариу ДНК-ны шинжилгээний дараа гарна” гэж италийн археологич Сильвано Винсенти хэлсэн байна. Түүний хэлснээр бол өмнө нь олдсон хэсгүүдийг сая олсон үлдэгдлүүдтэй харьцуулан судлах ажил хийнэ гэнэ. Үүнээс гадна ДНК-ны шинжилгээгээр ясыг судалж тухайн хүний дүр төрхийг гаргаснаар 500 жилийн өмнө алдарт зураачийн модель болсон худалдаачны гэргий мөн үү биш үү гэдгийг харьцуулан тогтоох юм байна. Түүхчдийн үзэж байгаагаар зураач энэ алдарт зургаа зурахдаа баян худалдаачин Франческо дел Жокондагийн гэргий Лиза дель Жокондаг загвар болгосон гэдэг юм. Өөр нэг хувилбараар Жоконда нь Леонарда да Винчигийн нууц амраг байсан байж болох гудамжны нэг янхан гэж яригддаг юм. Бас Мона Лиза нь зураачийн өөрийн нь хөрөг гэж ярьдаг хүмүүс ч бий.
0 Сэтгэгдэл
























