Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
З.Занабазар алтан медаль хүртэж, 10 мянган рублийн эзэн болов

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэд нөхөрсөг тэмцээнд оролцож гурав нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Сахагийн “Триумф” ордонд тавдугаар сарын 26-27-нд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээнийг 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг гэсэн таван жинд  явууллаа. Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байгаа Якутын шилдэг бөхчүүд тус тэмцээнд хүч үзсэн байна.

Манай бөхчүүдээс “Арслан” клубын тамирчин, ОУХМ З.Занабазар Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж алтан медалийн эзэн болжээ. Харин 74 кг-д ДАШТ-ийн хошой хүрэл медальт Г.Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир хүрэл медаль тус тус хүртэв. "Арслан" клубын тамирчин ОУХМ Т.Тулга, "Харгант цамхаг" клубын тамирчин, спортын мастер Н.Амарсайхан нар медальд хүрээгүй байна. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиэр урамшуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан