Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
5.5 сая ам.долларын санхүүжилт хаанаас орж ирэх вэ

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж эдийн засгаа аварна гэж байгаа.  Уг хөтөлбөрөөр нийт  5.5 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл авна. Энэ зээлийн Тэгвэл энэ мөнгө хаанаас хэрхэн орж ирэхийг сонирхуулъя.  
-ОУВС-гаас 440 орчим сая ам.долларыг жилийн 2 хувиас ихгүй хүүтэйгээр 10 жилийн хугацаатай авах нь. Үүнийг валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ашиглана.

-Азийн хөгжлийн банк   900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай олгоно. Энэ мөнгөний 600 саяыг нь төсвийн алдагдлыг нөхөхөд, үлдсэн 300 саяыг нь нийгмийн шинж чанартай бодлогууд  хэрэгжүүлэхэд зарцуулна гэж байгаа.

-Дэлхийн банк 600 сая ам.долларын зээл олгоно. Уг мөнгөний 440 сая ам.долларыг нь төсвийн алдагдалыг нөхөхөд зарцуулна.  Мөн 160 орчим сая ам.долларыг нь хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах нь.

-БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлээр хоёр тэрбум ам.доллар орж ирнэ.  
-Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Японы улс энэ зээлийг гурван жилийн хугацаанд тэнцүү хэмжээтэй өгнө. Энэ  онд 283 сая орчим ам.доллар авах юм. Зээл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний зургаан жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл зээлийн санхүүжилтийн дүнгийн 0.1 хувь байна. Уг зээлээс мөн л төсвийн алдагдалаа нөхнө. Үүнээс гадна хөгжлийн бодлогын зээлийг нь нийгмийн халамж, банкны салбарын засаглалыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.

-БНСУ-аас авахаар тохиролцсон 200 сая ам.долларын зээл дээр 500 сая ам.доллар нэмж авна. Үүнийг 2018-2019 онд авч төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд зарцуулах нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан