Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Универсиад”-ын галт бамбар Туринд асжээ
60 хоногийн дараа наймдугаар сарын 19-нд Тайваны Тайпей хотноо эхлэх Дэлхийн оюутны спортын XXIX дүгээр "Универсиад" наадмын галт бамбар асаах ёслол Италийн Турин хотод болсон байна.

1959 онд анхны "Универсиад" наадам болж байсан тул  галт бамбарыг уламжлал ёсоор Турин хотоос эхлүүлж, галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч О.Матыцин, "Универсиад-2017" наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпын аварга Чу Му Ен нар оролцжээ.

Энэ удаагийн наадамд 170 гаруй орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцож, спортын 19 төрөлд 300 орчим багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас есөн төрөлд тамирчдаа сойж буй. Тодруулбал, жүдо, таэквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, теннис, ширээний теннис, сагсан бөмбөг, гольф гэсэн төрөлд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
0 Сэтгэгдэл
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
Хамгийн их уншсан