Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын "Энгэр булаг", "Түмэнхаан" нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р сард зохион байгуулсан.

Энэ жил эдгээр нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр хийсэн бүтээгдэхүүний чанар, хийцийг сайжруулан зах зээлд нийлүүлэх зорилгоор ахисан шатны сургалтыг 6-р сарын 28-аас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалт явуулсаны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд, нөхөрлөлийн гишүүд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан