Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
СИРИЙН ХИМИЙН ЗЭВСЭГ АСАДЫН
АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Израйлын мэргэжил нэгт нөхөд болон бусад холбоотнуудтайгаа Сирийн Засаг захиргаа дотоодын хямралыг зохицуулах ажилдаа химийн зэвсэг хэрэглэж магадгүй аюулын талаар зөвлөлдөж байна. Пентагоны үзэж буйгаар Сирийн химийн зэвсэг өнөө хүртэл Башар Асадын дэглэмийнхний гарт хэвээр байгаа юм. Үүнээс гадна химийн зэвсэг, нөөц нь алан хядагчдын юм уу, сөрөг хүчний аль нэгэн бүлэглэлийн гарт орохгүй гэсэн баталгаа байхгүй юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг дарахын тулд эрх баригчид хамгийн харгис арга хэрэглэж, 16 мянга гаруй хүний амь үрэгдсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сирид очно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид илгээх олон улсын ажиглагчдын хэсгийг өөрийн орлогч Эрве Ладсус болон цэргийн зөвлөх Бабакара Гайегаар удирдуулна гэдгээ бямба гарагт мэдэгдлээ. “Сири дэх байдлыг үнэлж дүгнэхийн тулд өөрийн орлогч болон цэргийн зөвлөхийг тийшээ илгээж байна” гэж яг одоо Хорватад айлчилж буй Бан Ги Мун хэвлэлд мэдэгдсэн байна.  
Сенегал гаралтай Гайе одоо зэвсэглээгүй 300 цэргийн албан хаагч, энгийн 100 хүнийг тэргүүлээд Сирийн нийслэл Дамаскт ирээд байгаа юм. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид ажиллах олон улсын ажиглагчдын ажиллах хугацааг  30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Сөрөг хүчнийхэн Сирийн хилийн боомтуудыг хянана

Сирийн сөрөг хүчний “Сирийн чөлөөт арми”-ийн дайчид өнгөрсөн долоо хоногт Ирактай залгаа хилийн шалган нэвтрүүлэх боомтыг эзэлсэн байна. Иракийн ДЯЯ-ны дэд сайд Аднан аль-Асади “Сирийн талын хил босогчдын хяналтад шилжлээ” гэжээ. Иракийн тал Сирийн зэвсэгт бүлэглэлийг нутгийн гүнд нь нэвтрэхээс болгоомжилж, аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээгээ өндөржүүлжээ.  
Любнан аль-Эн агентлагийн дамжуулснаар зэвсэгт дайчид Турктэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх Баб эль-Хаве болон Жараблюс боомтуудыг бас эзэлсэн байна. “Аль Арабия” телевизийн сувгийн мэдээлснээр Сирийн сөрөг хүчнийхэн нийт нутгийнхаа 75 хувийг хянаж байгаа гэнэ. “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөний төлөөлөгч Риад аш-Шафка “Одоо бид нийслэл Дамаскийг чөлөөлөх тулалдаанаа эхэлнэ” гээд тийшээ 50-100 хүн бүхий 50 отряд илгээсэн гэжээ. Дотоодын хямралаас болоод Сирийн энгийн ард иргэд хөрш Ливан  рүү дүрвэх нь улам нэмэгдэж байгаа аж.  Автобус, такси, авто машин бүхий 18,6 мянган иргэн өнгөрсөн бямба гарагт Ливаны хилээр нэвтэрчээ. Иордан руу ч бас 1,6 мянган хүн гарсан байна.

Дамаскийн эргэн тойронд тулалдаан болж байна

Дамаскаас 340 км зайтай, Сирийн хоёр дахь том хот Аллепогийн дэргэд байлдаан болж байна. Сөрөг хүчний зэвсэгт дайчид хотын Салахеддин болон Саххур дүүргийг эзэлж авчээ. Аллепо бол гурван сая хүнтэй, Сирийн эдийн засгийн нийслэл гэж болох Туркийн хилээс 70 км-т оршдог худалдааны том хот юм. Дамаскийн эргэн тойронд ч бас тулалдаан болж сөрөг хүчний дайчид нийслэлийн умард зүгийн Кабун, Берзи, Рукн-эд-Дин дүүргээс “алан хядагчдыг” хөөлөө гэж цэргийнхэн мэдээлж байна. Өмнөд талдаа бол сөрөг хүчнийхэн дүрвэгсдийн лагерь, нийслэлийн баруун талын Ас-Саик, Меззейн цэргийн баазыг довтолжээ. Эдгээр ажиллагааны үеэр нийслэлийн эргэн тойронд нийтдээ 75 хүн амь үрэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан